Скрипт ажиллахгүй эсвэл алдаа зааж байгаа бол дараах алхмуудыг дагаарай

Алдаа гарах үед хийх зүйлс

Caney Script ашиглах явцад заримдаа алдаа гарч болох бөгөөд дараах нь түгээмэл шалтгаанууд болон шийдлүүд юм 👇


1. “Allow pasting” холбогдсон алдаа

Зарим вэбсайт дээр скриптээ шууд copy–paste хийх үед хамгаалалтын систем ажиллаж, paste хийхийг хориглодог.
Шийдэл:

  • Хөтөч дээрээ Allow pasting функцийг идэвхжүүлнэ.

2. Скрипт хуучирсан хувилбар

Хуучин хувилбарууд зарим шинэ сайт, эсвэл серверийн өөрчлөлттэй нийцэхгүй байж болно.
Шийдэл:

  • Caney Script-ийн хамгийн сүүлийн хувилбарыг хүлээж шинэчлэлтийн мэдээлэл ирэхийг хүлээх.

3. Хөтөчийн (Browser) хязгаарлалт

Зарим browser (жишээ нь Safari, Edge гэх мэт) тодорхой скриптийн үйлдлүүдийг хориглодог.
Шийдэл:

  • Google Chrome эсвэл Firefox ашиглаж үзээрэй.
  • Хэрэв кэш ихэссэн бол browser-ийн cache болон cookies-ийг устган дахин оролдоно уу.

4. Серверийн тохиргоо

Зарим сервер (жишээ нь Cloudflare эсвэл custom protection бүхий сайт) скриптийн зарим командыг автоматаар блоклож болдог.
Шийдэл:

  • Серверийн хамгаалалтын тохиргоог шалгах
  • Скрипт зөв домэйн эсвэл API endpoint руу чиглэж байгаа эсэхийг нягтлах

Санамж:
Хэрэв дээрх алхмууд тус болоогүй бол алдааны дэлгэрэнгүй (console error message, screenshot гэх мэт)-ийг хавсаргаад бидэнд илгээнэ үү.

Алдаа гарах үед хийх зүйлс