Таны мэдээллийг хэрхэн хамгаалах вэ

Нууцлал

Сүүлд шинэчлэгдсэн: 2025-11-08

Энэхүү Нууцлалын бодлого нь Caney Script-ийн вэбсайт болон манай скрипт, бүтээгдэхүүнийг ашиглах үед таны хувийн мэдээлэл хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалагдаж, шаардлагатай нөхцөлд хуваалцагддагийг тайлбарлана.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

  • Шууд өгөгдсөн мэдээлэл: Хэрэглэгчийн бүртгэлийн үед өгдөг нэр, имэйл хаяг, хэрэглэгчийн илгээсэн хүсэлт, санал, сэтгэгдэл гэх мэт.
  • Автомат бүртгэгдсэн мэдээлэл: Хандалтын огноо, цаг, төхөөрөмжийн төрөл, cookie болон localStorage-ийн тусламжтайгаар цуглуулсан техникийн мэдээлэл.
  • Гүйлгээ, төлбөрийн мэдээлэл: Хэрэв та төлбөрийн гүйлгээ хийсэн бол банк эсвэл төлбөрийн системээр дамжуулан шаардлагатай мэдээлэл (жишээ нь: гүйлгээний огноо, дүн, төлбөрийн статус) бүртгэгдэнэ.

Бид cookie, localStorage болон бусад адилтгах технологийг ашиглан хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, системийн ажиллагааг оновчтой болгоно.

3. Мэдээллийн ашиглалт

Цуглуулсан мэдээлэл дараах зорилгоор ашиглагдана:

  • Үйлчилгээ үзүүлэх, худалдан авсан скрипт, лицензийг хүргэх;
  • Хэрэглэгчийн хүсэлт, асуултад хариу өгөх;
  • Системийн найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах;
  • Сайт болон бүтээгдэхүүний гүйцэтгэл, UX сайжруулах зорилгоор аноним хэлбэрийн аналитик боловсруулах;
  • Хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

4. Гуравдагч талууд болон үйлчилгээ үзүүлэгчид

Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарахгүй бөгөөд зөвхөн дараах тохиолдолд хуваалцаж болно:

  • Хостинг болон техникийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэгчид (жишээ нь database, hosting гэх мэт);
  • Хууль, эрх зүйн шаардлага гарсан тохиолдолд холбогдох байгууллагад.

5. Олон нийтийн холбоос, гадаад сайтууд

Манай сайт гадаад вебсайтууд руу холбогдсон холбоосууд агуулж байж болно.
Эдгээр сайтууд тусдаа нууцлалын бодлоготой тул бид гуравдагч этгээдийн бодлого, үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй.

6. Мэдээллийг хадгалах хугацаа

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, гүйлгээ баталгаажуулах зорилгоор шаардлагатай хугацаанд хадгална.
Хэрэглэгчийн бүртгэл устгагдсаны дараа хуульд заасан хугацаанд мэдээллийг хадгалж, дараа нь бүрэн устгана.
Хуульд тусгайлан заагаагүй бол мэдээллийг 1 жилээс илүү хугацаанд хадгалахгүй.

7. Хэрэглэгчийн эрх

Та дараах эрхүүдийг эдэлнэ:

  • Хандах эрх: Бидэнд таны тухай хадгалсан мэдээллийг нэхэмжлэх, шалгах.
  • Засах эрх: Буруу эсвэл хуучирсан мэдээллийг шинэчлэх.
  • Устгах эрх: Таны мэдээллийг устгуулах хүсэлт гаргах (гэхдээ хууль, гүйлгээний бүртгэлтэй холбоотой мэдээллийг бүрэн устгах боломжгүй байж болно).

Хүсэлт гаргах бол caneyscript@gmail.com хаягаар холбогдоно уу.
Бид таны хүсэлтийг шалгахын тулд таних мэдээлэл (жишээ нь бүртгэлтэй имэйл, гүйлгээний лавлагаа гэх мэт) шаардаж болно.
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу илгээнэ.

8. Хүүхдийн нууцлал

Манай үйлчилгээ 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
Хэрэв та эцэг/эх, эсвэл асран хамгаалагч бол хүүхдийн хувийн мэдээлэл санамсаргүйгээр бүртгэгдсэн гэж үзвэл бидэнд мэдэгдэж устгуулах хүсэлт илгээнэ үү.

9. Мэдээллийг хамгаалах арга хэмжээ

Бид таны мэдээллийг хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын зохистой арга хэмжээг авдаг.
(жишээ нь: шифрлэл, SSL хамгаалалт, Datebase-ийн өгөгдлийн хамгаалалт, серверийн аюулгүй байдлын шалгалт гэх мэт).
Гэвч интернетийн орчин 100% баталгаатай биш тул хэрэглэгч өөрийн мэдээллээ анхааралтай хамгаалахыг зөвлөж байна.

10. Хуулийн шаардлага ба маргаан

Хэрэв хууль, шүүхийн шаардлага гарвал бид таны мэдээллийг холбогдох байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.
Нууцлалтай холбоотой аливаа маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

11. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Энэхүү бодлого нь цаг хугацаанд шинэчлэгдэх боломжтой.
Шинэчилсэн хувилбар вэбсайт дээр нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.
Онцгой өөрчлөлт гарсан тохиолдолд бид имэйл болон сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

12. Холбоо барих

Хэрэв танд нууцлалтай холбоотой асуулт, санал, хүсэлт байгаа бол дараах хаягаар холбогдоно уу:

📧 Имэйл: caneyscript@gmail.com